Шинэ iPhone авах тэр мэдрэмж – ГАЙХАЛТАЙ! Шинээр хайрцагийг нь задлах, асаах, тохиргоо хийх гээд л сэтгэл хөдлөх мөчүүд. Гэхдээ та шинэ iPhone-н заавал хийх тохиргооны өөрчлөлтүүдээ хийхгүй өнгөрч байгаа юм биш биз?
1. И-Мэйл тохиргоог өөрчлөх
Таны өөрийн хэрэгцээнээс хамаарах хэдий ч бидний ихэнх нь iPhone маань имэйл шинээр ирсэн эсэхийг толтмол шалгах байх шаардлагагүй байдаг. Шаардлагагүй тохиолдолд Push and Fetch хэмээх энэхүү функц нь утасны батерейг хамгийн ихээр зарцуулдаг.
Тиймээс Settings > Mail гэсэн цэсээр орон Fetch to manual тохиргоог хийгээрэй. Ингэснээр таныг уг аппыг ачаалах үед л шинээр имэйл ирсэн эсэхийг iPhone-н Mail апп шалгадаг.
2. Апп ачаалахыг зогсоох
Background App Refresh гэдэг нь энгийн үгээр тухайн апп шинэ мэдээллийг таныг хэрэгтэй үед үзүүлэхээр бэлтгэн татаж авах үйл явц. Өөрөөр хэлбэл ашиглаагүй байхад хүртэл аппууд ажиллаж, шинэ мэдээлэл байгаа эсэхийг шалгаж, мэдээлэл татаж байдаг гэсэн үг. Батерейны бас нэгэн аюултай дайсан.
Нөгөө талаар аюулгүй байдлын талаар ч асуудал энд яригдах магадлалтай. Апп хөгжүүлэгчийн хувьд итгэлтэй нэгэн биш бол таны мэдээллийг авч байхыг ч үгүйсгэхгүй. Settings > General > Background App Refresh гэсэн цэсээр хандан идэвхгүй болгоорой.
3. Байрлалын мэдээллийг ч идэвхгүй болго
Батерей болон аюулгүй байдал яриснийх өөр нэгэн функцын тухай мөн л ярих хэрэгтэй энэ нь Location Services. Таны байгаа байрлалыг зарим аппуудтай хуваалцаж байдаг. Хэрэгтэй апп байнаа бас жишээ нь Uber, Google Map гээд гэхдээ бүх аппд энэ мэдээлэл хэрэггүй.
Тиймээс Settings > Privacy > Location Services цэсээр хандан хэрэггүй аппуудын хувьд шууд Never сонголтыг хий.
4. Тайван байлга сонголтыг хий
Ухаалаг утас гайхалтай зүйл нь үнэн. Гэхдээ сөрөг талууд бий. Жишээ нь нойргүйдэл. Мөн машин барьж байхад ч хэрэглэх хэрэггүй. Тиймээс л Apple Do Not Disturb хэмээх функцыг гаргасан бизээ.
Settings > Do Not Disturb, цэсээр хандан хэзээ унтдаг тэр цагтаа автоматаар ТАЙВАН байлга төлөвийг идэвхжүүлэхээр тохируул. Мэдээж хэрэгтэй бас яаралтай ажил гарвал Repeated Calls буюу Давтан ирсэн дуудлагыг авахаар үлдээ. Do Not Disturb While Driving буюу машин барьж байхад ТАЙВАН байлга төлөв iOS 11 дээр гарсан шүү.
5. Control Center-ээ өөрчил
Шинэхэн iPhone авсан бол iOS 11 үйлдлийн систем суучихсан ирсэн байх. Уг үйлдлийн системын хувьд Control Center-г өөрийнхөөрөө өөрчлөх боломжтой болсон шүү. Олон сонголт бий.
Settings > Control Center > Customize Options цэсээр хандан өөрийн нэмэх эсвэл хасах товчнуудыг сонгоод байгаарай. Жишээ нь шинээр Screen Recording буюу дэлгэцээ бичих функцээс гадна Home, Notes Apple TV удирдлага гээд олон товчнууд бий.
Эх сурвалж: Iphone center
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт