ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Английн иргэн Хөвсгөл нуурыг тэшүүрээр туулжээ

    Их Британийн иргэн Жим Ми Хөвсгөл нуурыг тэшүүртэй туулсан анхны хүн болжээ. Энэ жил 40 нас хүрсэн Жим Ми аяллынхаа талаар Ийм сайхан байгальд гулгаж явахад харь ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрж байлаа. Экстрим аялалд дуртай хүн бүхнийг миний замаар явж, Хөвсгөл нууранд ирэхийг уриалж байна. Нууран дээгүүр гулгах маш хэцүү байлаа. Хөл өвдөж, ядарч цуцсан ч нөгөө эрэгт, хүрээд амссан баяр баясгалангаа хэзээ ч мартахгүй. Үүлгүй цэлмэг байсан болохоор нар мандах, шингэх нь маш сайхан, тод харагдаж байлаа. Ус тунгалаг болохоор мөсөн доор байгаа бүх юм харагдана” гэж ярьсан байна. Түүний хувьд өдөрт есөн цаг гулгаж, гурван өдөр зарцуулан Хөвсгөл нуурыг гаталсан. Гадаа -47 хэмийн хүйтэн, хүчтэй салхитай байсан ч ямар нэг гэмтэл, бэртэл, осол эндэлгүй аяллаа дуусгажээ. Жим Ми Их Британид тэсвэр хатуужлын тэмцээн уралдаан зохион байгуулдаг “Rat Race Adventure Sports” компанийн захирал бөгөөд тус компани хэт холын марафоноос эхлээд экстрим гэх мэт олон тэмцээн зохион байгуулдаг. Өөрийн биеэр Хөвсгөл нуурыг өвөл тэшүүртэй туулсан Ми ирэх жилийн өвөл “Өвлийн Хөвсгөл нуур” гэсэн тэмцээнийг албан ёсны хуваарьтаа оруулах гэнэ. 2019 оны гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Эхний удаад заавал тэшүүр гэхгүй явган, дугуй, тэшүүр, цана зэрэг ямар ч хамаагүй аргаар өвлийн Хөвсгөлийг гатлах  тэмцээн хийх юм. Хөвсгөл нуур нь Монгол Улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн эзэлхүүнхтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуурыг дэлхийн 17 эртний нуурын нэг, хоёр сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 шоо метр байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлчээр хөлдөж, тавдугаар сард гэсдэг. Мөсний гүн 1.4 метр.

    Эх сурвалж: Үндэсний шуудан

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй