Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийн журмыг бүхэлд нь өөрчилсөн байна.
Тодруулбал, оюутан хүүгүй зээлээр суралцаад ажилд орсныхоо дараа эргүүлэн төлөх боломжтой болж байгаа аж. Зээлийг амжилттай суралцаж буй хэдий ч суралцахад санхүүгийн хүндрэл гарч буй оюутнууд авдаг бөгөөд сурлагын голч дүн 2.6-аас дээш байх шалгуур тавьж байгаа юм байна.
Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч 5 тэрбумыг л арилжааны банкуудад олгожээ. Энэ жил 35-37 мянган оюутан сангаас зээл авах бөгөөд үүнд зориулан 75 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт