ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2020 онд Японы өндөр настнуудын 80 хувийг роботууд асардаг болно

    Японы хүн амын дотор өндөр настнуудын эзлэх хувь хэмжээ нэмэгдэж, 2025 онд тэдэнд зориулсан 370,000 асрагч дутагдах тооцоо гарсан байна. Тиймээс энэ хомсдлоо технологийн хүчээр шийдэх зорилтыг Японы засгийн газар тавьжээ.

    Зохион бүтээгчид ахмадуудыг орноосоо босох, тэргэнцэрт суух, эсвэл ариун цэврийн өрөөнд хүрэх, усны онгоцонд (ванн) орж суух зэрэг энгийн үйлдэл хийхэд нь туслах чадвартай робот зохион бүтээхэд анхаарах болсон байна. Саяхан тус улсын засгийн газар асрагч роботуудын нэн түрүүнд хийж чаддаг байх үүргүүдийг харуулсан жагсаалт гаргаж, зохион бүтээгчдэд тараажээ.

    Өнөөдрийн байдлаар Японы өндөр настнуудын 8 хувьд робот үйлчилж байгаа гэнэ. Робот асрагч түгээмэл болохгүй байгаа нь үнэ өртөг өндөр, хүмүүсийн сэтгэлгээ хүлээж авахад бэлэн биш байгаатай холбоотой гэж эрх баригчид дүгнэж байгаа юм.

    Нийтдээ 98 үйлдвэрлэгчийн асрагч робот бүтээж, турших ажилд нь зориулж засгийн газар сүүлийн таван жилийн турш дэмжлэг үзүүлжээ. Тэдгээрээс 15 нь амжилттай болж, үйлдвэрлэлд шилжихээр болсон байна.

    Эх сурвалж: The Guardian

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй