Улсын Их Хурлын гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулж буй “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээн өчигдөр Төрийн ордонд болж аваргуудаа шалгарууллаа.
2018 оны “Цэцэн түшээ”-гээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тодорч, Ц.Нямдорж гишүүн мөнгөн медаль, Ё.Баатарбилэг хүрэл медаль хүртсэн байна.
УИХ-ын гишүүд швейцарь системээр зургаан өрөг тоглон, энэ жилийн тэмцээний “Уран өрөг” тусгай шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор УИХ-ын гишүүн Б.Саранчимэг гардлаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт