ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сар шинийн бөхийн барилдааны тасалбарыг цахимаар худалдаалахгүй

    Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан  хоёрдугаар сарын 15-ны 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох тов зарлагдсан. Чансаагаараа улсын наадмын дараагаар нэрлэгддэг уг барилдааныг үзэж сонирхох үзэгч олон ч тасалбар нүдний гэм болдог. Монгол бөхийн өргөө 2500 орчим суудалтайгаас барилдаанд оролцох бөхчүүд, урилгатай зочдод 800 шахам урилга тарааж, үлдсэн суудалд тааруулан тасалбар худалддаг байна. Иргэд дугаарлахаас  илүүтэй бөхийн барилдааны тасалбарыг цахимаар худалдаалахыг хүсч байгаа. Гэвч МҮБХ-ноос цахимаар худалдаалах боломжгүй. Цахимаар  нэг хүн хэдэн ч удаа тасалбар захиалж “шаг” ихдэнэ гэжээ. Тиймээс бөхийн барилдаан эхлэх битүүний өглөө Монгол бөхийн өргөөний тасалбар түгээгүүрээр худалдах бөгөөд нэг үзэгчид хоёроос илүү тасалбар олгохгүй гэсэн нь мөнөөх шагчдаас болгоомжилж буй арга хэмжээ аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй