Монгол Улс анх удаа Эрдэм шинжилгээний лабораторитой боллоо. Энэхүү лаборатори нь Мал эмнэлгийн хүрээлэнд өчигдөр нээлтээ хийж, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга Д.Одгэрэл, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ШУТС-ын захирал Д.Энхжаргал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг болон Японы судлаач эрдэмтэд оролцсон юм.
Тус лабораторийг БСШУСЯ-наас 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулснаас гадна Японы ЖАЙКА/ АМЕД байгууллагын санхүүжилттэй SATREPS төслөөс 130 сая төгрөгийн өртөг бүхий хүчин чадалтай цахилгааны автомат нөөц үүсгүүрийг суурилуулжээ.
Энэхүү гурван давхар барилга нь нийт 1,722 ам.метр талбайтай, ажиллагсдын эрүүл ахуйн нөхцөлийг хангасан, орчин үеийн түвшинд судалгаа хийх зориулалт бүхий био-аюулгүй байдлын нэг, хоёрдугаар зэрэглэлийн тохилог лабораториуд, хурал, сургалт, семинар зохион байгуулах зориулалт бүхий танхимтай юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт