ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Чинзориг: НӨАТ-ын мөнгийг нөхөн шилжүүлнэ

    НӨАТ-ын буцаан олголтыг уржигдар оройноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн. Гэвч хувийн мэдээлэл нь алдаатай 19 мянган иргэн татварын буцаан олголтоо авч чадаагүй байгаа юм. Эдгээр иргэд мөнгөө нөхөж авч болох эсэхийг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Б. Чинзоригоос тодрууллаа.

    -НӨАТ-ын буцаан олголт иргэдийн данс руу шилжиж байна. Заасан хугацаанд хувийн мэдээллээ засварлаагүй иргэд мөнгөө нөхөж авч болох уу?

    -НӨАТ-ын буцаан олголтыг нийт 650 мянга гаруй иргэн авахаар бүртгүүлсэн байна. Эндээс 19 мянган иргэний хувийн бүртгэлийн мэдээлэл алдаатай гарсан. Эдгээр хүмүүс мөнгөө нөхөж авах боломжтой. Тодруулбал, хувийн болон бүртгэлийн мэдээлэл нь алдаатай хүмүүс мэдээллээ засварлах боломжтой. НӨАТ -ын эхний ээлжийн мөнгө орж дууссаны дараа эдгээр хүмүүсийн мэдээлэл манайд дахин ирнэ.

    -Мэдээлэл засварлахын тулд заавал татварын албанд хандах уу?

    -Татварын албанд хандах шаардлагагүй. Хувь хүн өөрийнхөө и-баримтаар нэвтэрч мэдээллээ нягтлах хэрэгтэй. Мэдээлэл үнэн зөв болчихвол эхний ээлжийн мөнгө бүрэн олгогдсоны дараа нөхөн шилжүүлнэ. Тиймээс аль болох ойрын хугацаанд мэдээллээ нягтлах хэрэгтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй