Өнгөрсөн сарын 19-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасан. Энэ дагуу энэ сараас тэтгэвэр 27, халамжийн тэтгэмжийг 15 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна.
Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Мөн Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өнөөдрөөс эхлэн 155 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоосон юм.
Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж 6000 төгрөгөөр нэмэгдэж байна.
Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг.
Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 59 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авч байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт