ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол эмчийн бүтээсэн мэс заслын багаж дэлхийн оюуны өмчийн шилдэг бүтээлээр шалгарлаа

    Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийнхаа 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочин тодорлоо. Түүний зохион бүтээсэн “Нээлттэй болон дурангийн мэс заслын багажууд”-ыг Дэлхийн Оюуны Өмчийн шилдэг бүтээлээр шалгаруулжээ.
    Ц.Лочин эмч өөрийнх нь өдөр тутамд хийдэг хэвлийн нээлттэй болон дурангийн мэс заслын үед хамгийн их тохиолддог технологийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээрх мэс заслын үед ашигладаг багажийн оновчтой загварын шийдлийг зохион бүтээжээ.


    Дашрамд сонирхуулахад, энэхүү шагналыг Монгол улсад 1986 оноос хойш инженер мэргэжлийн 19 хүн хүртэж байсан бол 20 дахь нь анх удаа Анагаах ухаан, Эрүүл Мэндийн салбарын эмч мэргэжилтэн авч байгаагаараа онцлог юм. 
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй