Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар өчигдөр амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ. Тодруулбал, Хорт хавдраар өвчилсөн эрэгтэйд ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг элэг шилжүүлэн суулгах мэс засал 7 цагийн турш хийж амжилттай дууссан байна.
Мөн БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор энэхүү мэс заслыг хийсэн бөгөөд донор болон өвчтөний биеийн байдал сайн байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт