Орон сууцны зээлийн хөтөлбөрийн журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг Сангийн яаманд төвлөрөн ажиллаж буй юм. Энэ хөтөлбөрийг боловсруулахад ОУВС-гийн төлөөлөл ч оролцож байна. Барилга хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн хүүг 7.5 хувь, орон сууцны урьдчилгаа төлбөрийг 25 хувь болгох саналаа хүргүүлсэн бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна.
Эдгээр хувилбар Ажлын хэсгийн түвшинд яригдаж байгаа бөгөөд Засгийн газраас зээлийн журмыг батлан олон нийтэд танилцуулах юм.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 2017 онд 400 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд улсын төсөвт 300 орчим тэрбум төгрөг төсөвлөжээ.
"Улаанбаатар хотод одоогийн байдлаар орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 252 мянган иргэн байгаагаас 13 мянга нь арилжааны банкны шалгуурыг хангахаар байна. Бид ипотекийн зээлийн санхүүжилтийн бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар олон улсын байгууллагууд руу хандан, ажиллаж байна" хэмээн Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-ын чуулганы үеэр ярьсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт