Засгийн газрын хуралдаанаар АИ-92, АИ-80 бензиний онцгой албан татварыг цуцлах шийдэлд хүрсэн байна. Ингэснээр үнэ нэмэгдэхгүй гэж үзжээ.
Харин дизель түлш болон АИ-95, АИ-98 бензиний Онцгой албан татварыг хэвээр үлдээхээр болжээ. Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ.
Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км-ийн зайтай.
Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны 2-р улиралд хийж эхлэх юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт