Тахиа болон нохой жил нь бие биенээ хохироодог учраас 2018 он Тахиа жилтнүүдийн хувьд сайнгүй байх төлөвтэй байгаа юм. Тааламжгүй одны нөлөөгөөр тахиа жилтнүүд энэ жил олон асуудалтай орооцолдох бөгөөд үүнээсээ амархан мултрахгүй.
Эд баялаг
Та энэ жил гэнэтийн ашиг олохгүй, зөвхөн ажлаасаа олсон орлогоороо л амьдарна. Хэрэв та сайн ажиллаж, өөрт олдсон боломжуудаа алдалгүй шүүрч авч чадах юм бол цалингаа нэмүүлж, тушаал дэвших болно. Харин бизнес эрхэлж, хөрөнгө оруулдаг тахиа жилтнүүд хөрөнгө оруулахаасаа өмнө тухайн зүйлээ сайтар судалж, ул суурьтай хандахыг зөвлөж байна. Хэн нэгэн танд өндөр ашигтай байх болно гэж амласан ч итгээд хэрэггүй л болов уу. Буруу аргаар мөнгө олвол шүүхэд дуудагдах, цаашилбал шоронд суух магадлалтай байгаа учраас зөв шударга амьдрахыг эрмэлзээрэй. Эдгээрээс гадна эрүүл мэндийн асуудал үүсч санхүүгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байгааг одон орон урьдчилан таамаглажээ.
Карьер
Энэ жил таны ажил нэгэн хэвийн байх хэдий ч нуугдмал аюулаар дүүрэн байх нь ээ. Үүнээс сэргийлэхийн тулд хамт ажиллагсад болон удирдлагатайгаа хэвийн харилцаатай байж ажлын бүтээмж, чанараа сайжруулахын тулд багаар ажиллах чадвараа ашиглах ёстой. Одоогийн ажиллаж буй компанидаа тушаал дэвшиж, цалингаа нэмүүлнэ гэсэн баттай итгэл байхгүй байгаа тохиолдолд ажлаа солих тухай бодох хэрэггүй юм. Ажиллах орчноо өөрчлөхийг хүсч байгаа бол өөр тасаг, хэлтэс рүү шилжиж болно. Энэ жил ажлаа өөрчлөхтэй холбоотой олон сайхан боломжууд гарч ирэх бөгөөд идэвхигүйгээр хүлээж байхынхаа оронд өөрөө санаачлага гаргаж, нөөц бололцоогоо ашиглан илүү дээр ажилтай болоорой. Ихэнх тахиа жилтэнүүд шинэ ажил хийх ёстой болох бөгөөд анхандаа таньд их хэцүү санагдах боловч аажимдаа дасан зохицож чадна.
Хайр дурлал
Гэрлэсэн тахиа жилтнүүд өвчин тусч хайртаараа асруулах бөгөөд та хоёрын харилцаа нэлээдгүй гүнзгийрэх сайн талтай хэдий боловч зарим тахиануудын хувьд хөндлөнгийн этгээд дундуур нь орж ирэн та хоёрын гэрлэлтийг нурааж мэдэхээр байна. Ийм учраас эсрэг хүйсний жирийн найзтайгаа хэт дотносож хайртыгаа буруугаар ойлгоход битгий хүргээрэй. Үерхэх шатандаа явж байгаа тахианууд бие биенээ илүү сайн танин мэдэж, харилцан ойлголцолд хүрэх учраас энэ жил хуримлахаар шийдэж мэднэ. Харин ганц бие тахианууд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож олон тооны хүнтэй харилцаа холбоо тогтоох бөгөөд хайр дурлалын талбарт нь нааштай өөрчлөлт гарч амьдралын ханьтайгаа учрах бүрэн боломжтой байгаа билээ. Эмэгтэй тахианууд хууртахаас сэргийлэх ёстой бөгөөд харилцаандаа эргэлзэж байвал найз нөхөд болон ахмад настнуудынхаа саналыг сонсвол тустай байна.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн хувьд тахиа жилтнүүд ханиад томуу, ходоод гэдэс болон бусад өвчнүүдээр өвчлөх шинжтэй байна. Шинэ орчинд дасан зохицох шаардлагатай болсноос үүдэж сэтгэл санааны дарамтанд орох талтай байгаа бөгөөд цаашлан сэтгэл санааны хямрал, нойргүйдэл зэрэгт өртөж болзошгүй юм. Ханиад олон дахин тусч, арьсны өвчнүүдээр өвчлөх өндөр магадлалтай байгаа тул ногоо, жимсийг тогтмол идэж, дархлаагаа хэвийн төвшинд байлгахыг хичээх нь зөв. Хэрэв бие тань ужиг өвчнөөсөө болж сул дорой болсон бол цаг алдалгүй эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгүүлээрэй. Мөн түүнчлэн жин нэмэхгүй байх тал дээр анхаарч, эрүүл зөв амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх нь зүйтэй юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт