ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ​Зүүн дөрвөн замын гүүрэн замыг 10 сая доллараар барина

    Баянзүрх дүүргийн 3, 4, 14, 15-р хороо, зүүн дөрвөн замын уулзварт баригдах гүүрэн замыг 10 сая доллараар барина.Уг гүүрэн зам нь Энхтайваны өргөн чөлөө дагуу хоёр урсгалтай дөрвөн эгнээ, 135 у/м төмөр бетон гүүр бөгөөд нийтдээ 10 сая ам.доллар буюу 25 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ. Гүүр нь төмөр бетон I хэлбэрийн дам нуруутай, ус зайлуулалтыг бүрэн шийдсэн, гэрэлтүүлэгтэй, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй байна. Үүнд:

    • Гүүрийн урт – 135 у/м
    • Гүүрийн явах ангийн  нийт өргөн – 16.4м
    • Зорчих хэсгийн нийт өргөн- 15.5м
    • Алгасалын өргөн  В- 16.4м
    • Нэг  алгасалын  урт L- 45.0м
    • Тулц хана урт - L=250 /эхлэлийн цэг/  + 210/ төгсгөлийн цэг/ =460м

    Харин гүүрэн доогуур нэвтрэх буюу гүүртэй огтлолцож байгаа гол зам нь найман эгнээ, хоёр урсгалтай 400 м урттай. Туслах зам нь Энхтайваны өргөн чөлөө дагуудаа гүүрний хоёр талаар хоёр эгнээтэй нэг урсгалтай 1360 м байна. 

    Гол замын нийт урт  - 980м

    Туслах замын нийт  урт – 400 м

    Явах ангийн өргөн  – 40,1м /гол замд /-   23.0м/туслах замд / - 50.1м /гүүрэн гарц орсон хэсэгт/

    Зүүн дөрвөн замын огтлолцол баригдсанаар Энхтайваны өргөн чөлөөний болон “Их тойруу” тойрог замын хөдөлгөөнүүдийг огтлолцуулахгүй, тээврийн хэрэгслийн зорчих хугацааг багасгах, шатахуун хэмнэх, авто машины ялгарах хорт утааг багасгахаас гадна замын хөдөлгөөний ачааллыг 25-30 хувиар бууруулна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Барилгын ажил 2018 онд эхэлж, 2020 онд ашиглалтад орох юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй