ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өвлийн улиралд хаана алжаалаа тайлах вэ?

    Хүйтний улирал бол Нийслэл хотод "утааны улирал". Тэгвэл утаанаас холдож гэр бүл найз нөхдөөрөө амарч зугаалж алжаалаа тайлах боломжтой сонирхолтой газрууд, аяллуудын талаар мэдээлэл хүргэе.

    Нохойтой чарган аялал

    Нийслэлчүүд өвлийн улиралд хаана алжаалаа тайлах вэ

    Энэхүү аялал нь Тэрэлжид болдог бөгөөд хаски нохой хөлөглөсөн чаргаар туул голын мөсөн дээгүүр аялан "Эрдэнэсийн агуй" “Болорын агуй”-г үзэх аялал юм.

    “Sky resort” цанын бааз

    Нийслэлчүүд өвлийн улиралд хаана алжаалаа тайлах вэ

    Богдхан уулын арын зам дагуу байрлах Олон улсын стандартад нийцсэн цанын баазад уулын болон гүйлтийн цана, чарга, сноубоардаар гулгах боломжтой. Өвлийн улиралд нар эрт жаргадаг ч шөнийн гулгалт хийхийг хүссэн үйлчлүүлэгчдэдээ зориулан зориулалтын гэрэлтүүлэг суурилуулсан байдаг.

    “Дөрвөн дугуйт мотоцикл”-ын аялал

     

    Нийслэлчүүд өвлийн улиралд хаана алжаалаа тайлах вэ

    Энэ аялал нь долоо хоног бүрийн ням гарагт Тэрэлжид зохиогддог. Ингэхдээ зохион байгуулагчийн гаргасан маршрутын дагуу 10 км замыг дөрвөн дугуйт мотоциклоор туулна. Аялалд хамрагдахыг хүссэн та өмнө нь заавал 4 дугуйт мотоцикл унадаг байсан байх шаардлагагүй бөгөөд зохион байгуулагчид танд туслах аж. 

    Богдхан уулын аялал

    Нийслэлчүүд өвлийн улиралд хаана алжаалаа тайлах вэ

    Богдхан-Ууланд аялахыг хүсэгчид таван замаар оргилд нь хүрэх боломжтой. Нийслэлчүүдэд хамгийн ойр оргил нь Зайсангийн амнаас урагш байрладаг “Баруун ширээт” юм. Өдөрт 1000 гаруй аялагч “Баруун ширээт” оргил руу явган аялал хийдэг. Оргилд гарах замын урт 4.5 км бөгөөд 800-900 метр тутамд амрах сандал бүхий амралтын цэг бий.

    Тахь, буга, ан амьтан үзэх эко аялал

    Нийслэлчүүд өвлийн улиралд хаана алжаалаа тайлах вэ

    Та Хустайн Байгалийн Цогцолборт газарт аялан байгалийн үзэсгэлэнт газар буга, тахь, тарвага зэрэг ховордсон амьтдыг дэргэдээс нь харах боломжтой.

    “UB resort” цанын бааз

    Нийслэлчүүд өвлийн улиралд хаана алжаалаа тайлах вэ

    Хүй долоон худагт байрлах цанын баазад цана чаргаар гулгаж болохын зэрэгцээ мөсөн гулгуурын талбайгаар үйлчлүүлж, мөсөн шагай тоглох боломжтой аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй