ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Мүүдиз” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг В3 болгож дээшлүүлэв

    Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Мүүдиз” агентлаг 2018 оны 1-р сарын 18-ны өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “Caa1”-ээс “В3” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээв.

    Ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ тус агентлаг дараах үндэслэлийг авч үзсэн байна. 

    • Монгол Улсын төлбөрийн чадвар, хөрвөх чадвар дээшилж, одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эдийн засгийн шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжсэн тохиолдолд Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхий эдийн үнийн савалгаанаас хамаарах мэдрэмж тодорхой хэмжээгээр буурах төлөвтэй байна. 
    • 2017 оны эцэст Засгийн газрын өрийг дахин санхүүжүүлсэн, төсвийн алдагдлыг бууруулсан, түүхий эдийн үнийн өсөлтөөс үүдэлтэй төсвийн орлого нэмэгдсэн нь Монгол Улсын санхүүжилтийн хэрэгцээг бууруулав. Түүнчлэн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд амжилттай хэрэгжсэн тохиолдолд түүхий эдийн үнэ болон эрэлтээс үүсч буй гэнэтийн өөрчлөлтөөс шалтгаалах эдийн засаг, төсвийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Харин төлөвийг “тогтвортой” гэж үзэхэд эерэг болон сөрөг хүчин зүйлс тэнцвэртэй байгаа нь голлон нөлөөлжээ.
    • Төлөвт эерэгээр нөлөөлөх хүчин зүйл: Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн реформууд түүхий эдийн үнийн мөчлөг дагасан эмзэг байдлыг бууруулахад “Мүүдиз” агентлагийн тооцоолсноос илүү үр дүнтэй байх магадлалтай.
    • Төлөвт сөргөөр нөлөөлсөн хүчин зүйл: Төлөвлөж буй реформууд зорилтдоо хүрээгүй, мөн түүхий эдийн үнэ буурсан тохиолдолд гадаад төлбөрийн чадвар, хөрвөх чадварт эрсдэл үүсч болзошгүй гэж тус агентлагаас үзжээ.

    Эх сурвалж: MONGOLBANK.MN

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй