ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Iphone Message-ийн талаар бидний мэддэггүй 11 үйлдэл

    iOS Message апп дээр бидний тэр бүр хэрэглээд байдаггүй 11 хэрэгцээт үйлдэл байдаг байна. Эдгээр үйлдлүүд нь iOS 8 болон түүнээс дээш бүх системийн загвар дээр ашиглах боломжтой юм. Ихэнхи үйлдлүүд нь ердийн мессэж биш iMessage дээр ашиглагдаж байгаа шүү.

    1. Түргэн хугацаанд зураг эсвэл бичлэг илгээх

    Та хэн нэгэнтэй харилцаж байх үед зураг дарах эсвэл бичлэг хийгээд явуулах боломжтой бөгөөд товчлуурын дээр байрлах камерын зураг дээр дараад зураг эсвэл бичлэг явуулж болно. Энэ мессэж нь iMessage - р эсвэл MMS тохиргоо асаалттай байж явна.

    iMessage ашиглаж байх үед баруун буланд байрлах микрофон дээр дараад дуут мессэж хүртэл явуулж болдог.

    2. Мессэж ирсэн үед оролгүй шууд хариуй бичих 

    Утсаа ашиглаж байх үед мессэж ирэхэд дээд буланд харагддаг. Тэгвэл та тухайн харагдаж байгаа мессэж дээр хариу бичих бол заавал дарж орохгүй доош нь татаад хариу мессэж бичээд " Send " товч дээр дарж явуулж болдог юм шүү

    3. Нэгэн зэрэг олон төрлийн мессэж устгах 

    Мессэж устгахдаа олон зэрэг мессэж устгах бол зүүн дээд буланд байрлах " Edit " дээр дараад устгах мессэжүүдээ сонгоод баруун доод буланд байгаа " Delete " дээр дарж устгаж болно.

    4. Олон төрлийн зураг нэгэн зэрэг илгээх 

    iMessage - р харилцаж байх үед та зураг явуулахдаа нийт явуулах зургаа сонгож аваад нэгэн зэрэг явуулж болдог бөгөөд нэг мессэж илгээхэд дээр дээд тал нь 20 зураг илгээж болно. Нийт зураг нөгөө хүн дээр очих хугацаа тухайн цагийн интернэтийн хурдаас хамаарч харилцан адилгүй байдаг.

    5. Мессэжээр ирсэн бичлэг шууд тоглуулах, том зураг үндсэн хэмжээгээр харах 

    Мессэжээр ирсэн бичлэг шууд тоглуулж үзэх эсвэл том зураг ирсэн бол бүтэн хэмжээгээр шууд харж болно.

    6. Хавсарсан бүх зургийг нэгэн зэрэг харах 

    Тухайн харилцаж байгаа хүнтэйгээ нийт хавсаргаж явуулсан зургийг бүгдийн нэгэн зэрэг харж болдог. Ингэхийн тулд харилцасан хүнийхээ мессэж дээр дарж ороод баруун дээд буланд байрлах " Details " дээр дараад хамгийн доош гүйлгээрэй нийт хавсаргасан зураг харагдах болно. Мөн нийт зургаас сонгож авч хадгалж бас болдог байна.

    7. Байгаа байршлаа мессэжээр илгээх боломжтой

    Та өөрийнхөө яг одоо байгаа байршлаа мессэжээр нөгөө харилцаж байгаа хүндээ илгээж болно. Харилцаж байхдаа " Details " гэж ороод Send My Current Location эсвэл Share My Location дээр дараад байгаа байршлаа илгээж болдог.

    8. Бүлэг харилцаанд нэр өгч болно 

    Та олуулаа найз нартайгаа мессэжээр харилцаж байх үед тухайн бүлэг харилцааг дурын нэрээр нэрлэж болно. Ингэхийн тулд баруун дээд буланд " Details " гэж ороод Subject дээр нэрлэх нэрээ өгөөрэй

    9. Бүлэг харилцаанаас гарч болно 

    Хэрвээ та бүлэг харилцаанаас гарах бол баруун дээд буланд " Details " дээр дараад хамгийн доор " Leave The Conversation " дарж гараарай.

    Эсвэл тухайн харилцааг чимээгүй болгох буюу мэдэгдэл ирэхгүй болгож болно. Ингэхийн тулд " Do Not Disturb " - г асаах хэрэгтэй

    10. Автоматаар мессэжээ устгах тохиргоо 

    Нийт хадгалагдсан мессэжээс автоматаар хугацаа нь болохоор устгаж болдог тохиргоо байдаг. Settings -> Messages -> Message History гэж ороод 30 өдөр эсвэл 1 жил гэж сонгож болно. Таны сонгож оруулсан хугацаанаас хамаараад сонгож оруулсан хугацаа болсон үед хуучин мессэжүүдийг устгадаг. Та огт устгуулахгүй бол Forever - г сонгож болно зөвхөн та өөрөө сонгож устгах ба таны утас автоматаар огт устгаж чадахгүй

    11. Мессэж ирсэн цагийг харж болно

    Тухайн ирсэн мессэжүүд дээр хуруугаараа дарангаа чирээд үзээрэй тэр мессэж хэзээ ирж хэзээ явсан цагийг харж болдог.

    Эх сурвалж: Iphone center

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй