Гуанжу Олон Улсын нисэх буудлын ажилчид X-ray төхөөрөмжөөр жоомтой цүнх илрүүлжээ.Тус цүнхэнд ойролцоогоор 200 амьд жоом байсан гэнэ. Савны эзэд настай хосууд байсан бөгөөд эхнэр нь ховор тохиолдох арьсны өвчтэй учир жоомнуудыг эмийн ургамалтай хольж, хятадын уламжлалт эмчилгээний тос гарган авдаг хэмээн тайлбарлажээ. Гэсэн ч онгоцоор амьд жоом тээвэрлэх хориотой учир Гуанжугийн Нисэх буудлын ажилтнууд жоомнуудыг хурааж авсан байна.