ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2018 онд Туулай жилтнүүдийг юу хүлээж байна вэ?

    2017 он туулай жилтнүүдийн хувьд бага зэргийн азгүй, саад бэрхшээлээр дүүрэн жил болж өнгөрсөн бол харин энэ онд тэднийг одод ивээх бөгөөд хар бараан үүлний цаанаас алтан нар гийх болно. Нохой жил болон туулай жил нь хоорондоо сайн нийцдэг учраас энэ жил туулай жилтнүүдийн хувьд үр өгөөжтэй, сайхан жил болох төлөвтэй байна. Нинжин сэтгэлийг бэлгэддэг одны нөлөөгөөр туулай жилтнүүдийн хүмүүстэй харилцах харилцаа сайн байх ба өөрийнхөө бүхий л ур чадварыг дайчлан ажилдаа манлайлах бол эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанд амжилт авчирдаг одны ачаар хайр дурлалын амьдрал нь сонирхолтой, сайхан байх ажээ. Гэхдээ дан тааламжтай одод ивээнэ гэж бодож бас болохгүй ээ. Хайр дурлалыг бүтэлгүйтүүлдэг цөөн тооны оддоос болж хүнд дурласан ч удалгүй салах юм уу эс бөгөөс сэтгэл санааны хүнд шархтай үлдэж шаналж болзошгүй.

    Эд хөрөнгө

    Маркетингийн салбарт ажилладаг туулайнууд байнгын үйлчлүүлэгчдийнхээ тусламжтайгаар орлогоо огцом нэмэгдүүлэх болно. Чадварлаг ажилчидтай хамтарснаар таны карьер өсөх бөгөөд ажлын бүтээмжээ мэдэгдэхүйц нэмэгдүүлж цалингаа өсгөн тун дажгүй орлоготой болох магадлалтай байна. Гэхдээ 2018 онд санхүүгийн алдагдал хүлээж магадгүй учраас оны эхэнд хүмүүст хандив өгөх зэргээр буян үйлдэж үүсч болох алдагдлын үүдийг хааж болох билээ. Ганц бие бүсгүйчүүд хөрөнгө мөнгө болон хайр сэтгэлээрээ нэгэн зэрэг хохирч болзошгүй тул хашир байхыг зөвлөе. 

    Карьер

    Хэрэв та бодит байдлыг мэдэрч, өөрийнхөө ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлж чадах аваас таны ажлын бүтээмж нэмэгдэж илүү сайхан боломжууд гарч ирэх болно. Ажлыг ивээгч одны ачаар та хамт ажиллагсад болон даргатайгаа хэл амаа ололцох ба хэрэв та бизнес, маркетингийн салбарт ажилладаг бол энэ жил танд ивээлээ хайрлана. Хэрэв та ажил төрөл болон бусад зүйлээ өөрчилж, сайжруулахыг хүсч байгаа бол энэ жил цаг нь яг мөн. Ажлын байран дээрээ хайрын романс үүсгэхгүй байхыг хичээгээрэй. Тэгсэн тохиолдолд таны нэр хүндэд л муу шүү. 

    Хайр дурлал

    Ганц бие туулайнууд найз нөхөд, хамаатнуудынхаа тусламжтайгаар нэг нэгнээ олж, сайхан хайрын түүхийг эхлүүлэх болно. Хайр дурлалаа олчихсон нэгэн нь энэ жил хуримаа хийж, хүүхэд төрүүлэх өндөр магадлалтай юм. Харин нэгэнт гэр бүлтэй болсон туулайнууд зүрх сэтгэлээ захирч явахгүй бол гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэж бөөн асуудалд орооцолдох болно. 

    Эрүүл мэнд

    Шахуу ажлын хуваарь, нийгмийн идэвхтэй байдал зэргээс болоод туулайнууд энэ жил бие махбод болон сэтгэл санаагаараа ядрах төлөвтэй байна. Цусны даралт ихэсч, чихрийн шижинтэй болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэйгээс гадна дэлүү, ходоодоо өвтгөхгүйг хичээгээрэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй