ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Анхаар: Ибупрофен эм үргүйдэл үүсгэх магадлалтай

    Өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй Ибупрофен /Монголд Ибупрофен, хүүхдийн Нурофен нэрээр худалдаалагддаг/ эм эрчүүдэд үргүйдэл үүсгэх магадлалтай болохыг Данийн Копенгаген их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.  Эрдэмтэд сайн дурын 18-35 насны эрэгтэйд Ибупрофен өдөрт 600 мг-аар /200 мг-аар өдөрт гурван ширхгээр/ зургаан долоо хоногийн турш өгчээ.

    14 хоног өнгөрөхөд эрчүүдэд лютеин хэмээх дааврын ялгарал нэмэгдэж тестостероны ялгарлыг бууруулж байсан байна. Эр бэлгийн даавар болох тестостерон ялгарч эр бэлгийн эс үүсэх үйл явцыг идэвхжүүлж байдаг. Гэвч лютеин даавар их хэмжээгээр ялгарах нь тестостероны ялгарлыг бууруулж улмаар үргүйдэлд хүргэх магадлалтай аж. 

    Эрдэмтэд судалгаанд оролцсон эрчүүд Ибупрофен эмийг бага тунгаар хэрэглэсэн тул сөрөг нөлөөлөл нь хүчтэй гарч ирээгүй гэдгийг тэмдэглэжээ. Гэвч энэхүү өвчин намдаах эмийг урт хугацаанд, байнга их тунгаар хэрэглэж байдаг хүмүүс /жишээ нь тамирчид/ болгоомжтой байхыг сануулж байна. 

    Эх сурвалж: CNN

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй