Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүний дипломыг ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн гардан авчээ. Энэ шагналыг Ази тивээс Япон, Вьетнам улсаас Тан тунг болон Элэгний мэс заслын эцэг гэгдэх Макучи авсан байдаг байна. Ийнхүү ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүн болсон юм. Энэхүү шагналын тэмдгийн нэг талд Людовик XV хааны зураг, нөгөө талд эмнэлгийн тэмдэг бүхий хоёр могойн голд алган дээрээ нүдтэй хүний гарыг дүрсэлсэн байдаг ба энэ нь "Мэс засалч хүн гартаа нүдтэй юм шиг ухаантай" хэмээн утга, агуулгатай аж. Дэлхий Монгол эмчийн ур чадварыг хүлээн зөвшөөрсөний баталгаа нь энэ шагнал юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт