Хурууны хээ уншигчийг дэлгэцэн дотор байрлуулж чадсан анхны гар утсыг Хятадын Vivo компани АНУ-д болж байгаа CES (Consumer Electronics Show) арга хэмжээн дээр үзүүлжээ.
Гар утаснуудын дэлгэц ирмэгээ хүртэл тэлэх болсноор хурууын хээ уншигч механик товчинд орон зай үлдэхгүй болж байгаа. Үүний нэг жишээ нь iPhone X юм. Нүүрийг бүхэлд нь эзэлсэн дэлгэцтэй iPhone X хурууны хээ унших биш, харин нүүрний хэвээр эзнээ таниж нээгддэг болсон.
Харин Vivo компанийн энэ бүтээгдэхүүн нь нээлттэй үедээ дэлгэц бүхэлдээ ашиглагдаж, харин цоожилсон үед дэлгэцний доод хэсэгт хурууны хээ унших цэг тодорч харагддаг ажээ. Хэрэглэж үзсэн мэргэжилтний дүгнэснээр механик уншигчтай харьцуулахад арай удаан ажиллагаатай гэсэн байна. Гэхдээ шинэ технологид энэ нь хүндэтгэж үзэх шалтгаан гэжээ.
Эх сурвалж: The Verge
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт