Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хамтран гаргасан Эрт илрүүлэг үзлэгт хамрагдах насны ангиллын дагуу хэдэн насанд ямар шинжилгээ, үзлэгт хамрагдах талаар мэдээллийг хүргэж байна.
18-29 НАСАНД
- Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, биеийн жингийн индекс (БЖИ), урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө жил бүр
- Цусны даралт жилд 1 удаа,
- Холестерол илрүүлэх 5 жилд 1 удаа,
- Чихрийн шижин 3 жилд 1 удаа,
- Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
- Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
- Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа
30-39 НАСАНД
- Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр
- Цусны даралт үзэх жилд 2 удаа,
- Холестерол илрүүлэх 3 жилд 1 удаа,
- Чихрийн шижин 3 жилд 1 удаа,
- Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
- Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
- Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа
- Хөхний хавдар 2 жилд 1 удаа
40-49 НАСАНД
- Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр,
- Цусны даралт үзэх жилд 2 удаа,
- Холестерол илрүүлэх жилд 1 удаа,
- Чихрийн шижин 2-р хэв шинж 3 жилд 1 удаа,
- Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
- Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
- Ясны сийрэгжилт 3 жилд 1 удаа,
- Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа,
- Хөхний хавдар жилд 1 удаа,
- Эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдар 3 жилд 1 удаа
50-59 НАСАНД
- Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр,
- Цусны даралт үзэх жилд 4 удаа,
- Холестерол илрүүлэх жилд 1 удаа,
- Чихрийн шижин 2-р хэв шинж 3 жилд 1 удаа,
- Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
- Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
- Ясны сийрэгжилт 2 жилд 1 удаа,
- Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээ 3 жилд 1 удаа,
- Уушгины хавдрын шинжилгээ 3 жилд 1 удаа,
- Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа,
- Хөхний хавдар жилд 1 удаа,
- Эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдар 3 жилд 1 удаа тус тус хамрагдах хэрэгтэй.