Бүсгүй та нүүр будалтаа зөв хийж, царайныхаа хамгийн сайхан хэсгүүдийг тодосгон нүүрээ нарийхан харагдуулахыг хүсвэл дараах дүрмийг дагаарай. Нүүр будалтын мэргэжилтнүүд эдгээр зөвлөгөөг үр дүнтэйд тооцдог.
- Хамраа өндөрсгө. Энэ нь нүүр будалтын чухал хэсгүүдийн нэг. Хамар тань илүү өндөр, нарийхан харагдаж байж нүүр зөв хэлбэртэй байна.
- Тодруулагч буюу highlighter хэрэглэ. Арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгоод дух, хөмсөгний голоор, зовхины яс, нүд болон эрүүн доогуураа тодруулаарай.
- Нүүрээ сайхан будсан эмэгтэйн сэтгэл санаа өөдрөг болж, хандлага нь ч өөрчлөгддөг.
- Кремээ гараараа түрхэх хэрэггүй. Крем тань их хэмжээгээр үрэгдэж, жигд түрхэгддэггүй. Харин багсаар будахад бага хэмжээгээр их талбайг цэвэрхэн, гоёмсог будаж болно.
- Сүүдэрлүүлэх аргын тусламжтайгаар нүүрээ нарийхан харагдуулж болно. Ташуу ирмэгтэй хацар өнгөлөгчний багс болон нүдний хөвсгөр багстай байгаарай.
- Бүүдгэр бор өнгөтэй найзал. Гялтгар будагны хэрэггүй.