Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, Монголын бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Гранд-100” төслийг санаачлан хэрэгжүүлж, 2017 оны шилдэг аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулсан. Шилдэг аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн болон мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр шалгаруулдагаараа ихээхэн онцлогтой. Энэ удаагийн эрүүл мэндийн салбарын шилдгээр “Гранд Мед” эмнэлэг шалгарч, гранпри шагнал хүртлээ. “Гранд Мед” эмнэлэг нь 2013 онд байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар гуравдугаар шатлалын төв эмнэлэг буюу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон эмнэлгүүдийн нэг болоод байгаа юм.
Нуруу нугас, үений мэс заслын чиглэлээр лавлагаа түвшний үйл ажиллагаа үзүүлдэг тус эмнэлэг нь 2017 онд эмнэлэгтээ 10 гаруй төрлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулжээ. Мөн зүрхний титэм судасны нарийсал тэлэх, хэвлийн хөндийн цуллаг эрхтэнүүдийн хавдрыг бөглөх, захын судасны нарийслыг тэлэх зэрэг эмчилгээг хийж эхэлсэн байна. Түүнчлэн “Гранд Мед” эмнэлгийн эмч мэргэжилтнүүд олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурлуудад амжилттай оролцон мэргэжил туршлагаа улам бүр бататган дээшлүүлж байдаг чадварлаг хамт олон юм. Цаашид тус эмнэлэг үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, эмчилгээний шинэ аргуудыг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх болно гэдгийг тус эмнэлгийн удирдлагууд онцолсон юм.
Дашрамд дурдахад, “Гранд Мед” эмнэлэг 2017 онд нийт 29.140 хүнд амбулторийн үзлэг хийж, 7.000 гаруй хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна. Энэ нь өнөгөрөгч онтой харьцуулахад үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Мөн тус эмнэлэг эмнэлэг өнгөрсөн жил ХУД-ийн иргэдэд хэвлийн хөндийн тусламжийг 24 цагийн турш үзүүлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт