ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тэтгэврийн зээлийн хүүг энэ сараас жилийн 12% болголоо

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголбанк, арилжааны банкуудын хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд тэтгэвэр авагчийн санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгөөр арилжааны банканд гэрээний дагуу эх үүсвэр байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол хүүг сарын 1.0, жилийн 12.0 хувь болгон тогтоож, энэ сараас хэрэгжүүлж эхэллээ.

    Тэтгэврийн зээлийн нөхцөл

    Ингэхдээ сарын тэтгэврийн 70 хувьд нь зээл олгож, үлдэх 30 хувийг тэтгэвэр авагч cap бүр авахаар болж байгаа нь ахмад настан тодорхой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг хэмээн үзэж Харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан байна.

    Монголбанкны хувьд тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг арилжааны бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэврийн тодорхой хувьд зээл олгох асуудлыг шийдвэрлэж мөрдүүлэхийн хамт тэтгэврийн зээлийн зориулалтаар арилжааны банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийг тогтоохгүй байх талаар судалж шийдвэрлэх үүргийг хүлээж буй юм.

    Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар ХААН болон Төрийн банк тэтгэвэр барьцаалсан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн үйлчилгээг тэтгэвэр авагчдад түргэн шуурхай хүргэх, зээл авсан иргэдийн мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагатай cap бүр солилцохоор боллоо.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй