Монгол Улсын Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сараас 'Цалинтай ээж' хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгоно.
Энэхүү тэтгэмж нь гадаадад амьдарч буй иргэдэд хамаарахгүй гэдгийг нийгмийн халамжийн мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь, 'Цалинтай ээж' хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд өөрсдийн биеэр хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд өргөдөл гаргах учиртай гэнэ.
Харин гадаадад амьдарч буй иргэд хүүхдийн 20 мянган төгрөг болон ихэр хүүхдийн тэтгэмж авах боломжтой аж. Ингэхийн тулд тухайн газрын эмч, эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлэх ёстой аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт