Жил бүрийн нэгдүгээр сарын 2-ны үдэш 10:36 цагт хамгийн олон Британи хосууд загас наадуулж, хүүхэдтэй болдог нь судалгаагаар тогтоогджээ.
Албан ёсны тоо баримтаас үзвэл жил бүрийн есдүгээр сарын 26-нд Нэгдсэн Вант улсад хамгийн олон хүүхэд төрдөг гэнэ. Энэ нь нэгдүгээр сарын 2-ноос 38 долоо хоногийн дараа (хүүхэд тээх дундаж хугацаа) гэсэн үг ажээ. Есдүгээр сард төрсөн хүүхэд сургуульд орохдоо хамгийн ахмад нь болдог тул энэ сард хүүхэдтэй болохыг хосууд сонирхдог. Бас шинэ жилийн амралтын дараа ажилдаа орохоос өмнө сүүлийн удаа цагийг хамт өнгөрөөх гэсэн хүсэл, шинэ жилийн шарталтаа сэксээр эмчлэх зорилго зэрэг нь олноор жирэмслэхэд хүргэдэг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Эдгээр шалтгааны улмаас Британий хосуудын 60 хувь нь энэ орой сэкс хийдэг гэнэ. Хосуудын 71 хувь нь хүүхэдтэй болох магадлалаа нэмэгдүүлэхийн тулд хачин сонин арга хэрэглэдгийг Channel Mum сувгийн судлаачид олж тогтоосон байна. Тэд Британий 1,500 ээжээс хэрхэн амжилттай жирэмсэлснийг нь асууж, хамгийн түгээмэл аргуудыг жагсаажээ.
Судалгаагаар үр дүнтэй болох нь тогтоогдсон аргууд:
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт