ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    НӨАТ-ын буцаан олголтоо авахыг хүсвэл энэ сарын 8-ны дотор бүртгэлээ баталгаажуулаарай

    НӨАТ-ын тухай хуульд зааснаар доор дурдсан нөхцөл, шаардлагыг хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Үүнд:

    • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх
    • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх
    • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх
    • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

    Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараах мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.

    • Хэрэглэгчийн овог, нэр
    • Регистрийн дугаар
    • Цахим шуудан /имэйл/-ийн хаяг
    • Утасны дугаар
    • Албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар.

    Албан татвар төлөгч нь журмын дагуу бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.

    Эх сурвалж: Татварын Ерөнхий газар

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй