ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Фэнгшүй: Баярын ширээгээ хэрхэн засах вэ?


    Фэнгшүйд ширээг бүхий л талаас нь ороход чөлөөтэй байхаар байрлуулахыг зөвлөсөн байдаг. Гэхдээ угаалгын өрөөний чанх эсрэг талд байрлуулж болохгүй. Дугуй ширээ илүү тохиромжтой гэх ч шинэ жилд зориулж шинээр тавилга авах нь илүү зардал болох тул байгаа ширээгээ л ашиглахад болно.

    Ширээг зайлшгүй бүтээх ёстой бөгөөд ирэх оныг угтахын тулд шар эсвэл алтлаг өнгийн бүтээлэг сонгоорой. Ийм өнгийн бүтээлэг олдохгүй бол цайвар шар өнгийн бүтээлэг, эсвэл шар, хүрэн өнгийн , элдэв төрлийн хээгүй салфеткаар гоёорой. Ширээний гол хэсэгт том цагаан лааг гацуурын мөчир эсвэл алтлаг өнгийн туузаар гоёж, байрлуулна. Баярын зоогийн үеэр лаагаа асаагаарай. Зоогонд бэлдсэн хоолнуудын дунд махан хоол байвал зүгээр, нохой маханд дуртай шүү дээ.

    ШИНЭ ОНЫГ УГТАХ НҮҮР БУДАЛТ БОЛОН ХУВЦАСЛАЛТ

    Баярын хувцсанд шар, элсний шар, алтлаг, хүрэн өнгө давамгайлвал тохиромжтой. Энэ нь ирэх 2018 онд баялаг, мөнгө санхүү нэмэгдэхийг билэгдэнэ. Шар өнгийн хувцас нохой жилд мөнгө хөрөнгө хуримтлуулахыг билэгдэх бол хүрэн өнгө нь гэр бүлийн доторх харилцаанд ивээлээ өгнө. Харин улбар шар өнгө эрүүл мэндэд таатай байх юм. Харин нохой жилтэй хүмүүс ногоон өнгийн хувцас өмсвөл ирэх жил аз жаргал дуудна.

    Он угтахдаа бар, ирвэсийн хээтэй хувцас болон муур дүрсэлсэн хувцас өмсөх хэрэггүй.
    Гоёл чимэглэлийн хувьд үнэт металл, чулуугаар хийсэн чимэглэлийг сонгоорой. Харин бүсгүйчүүд нүүрээ гоёхдоо хөнгөхөн будалт хийхийг зөвлөж байна.

    Ингээд 2018 оныг угтахад хэрэг болж мэдэх цөөн зөвлөгөөг хүргэж байна.


    1. 2018 оны билэгдэл амьтан болох нохой найрсаг, гэр бүлийн харилцааг эрхэмлэдэг. Тиймээс шинэ оноо гэр бүлийн хүрээнд эсвэл найз нөхөдтэйгээ угтаарай.

    2. Гэрт байгаа хуучин, хэрэггүй зүйлсийг хая. Эвдэрхий сандал, цуурсан аяга таваг, хуучин ваар гээд эвдэрч хэмхэрсэн, хэрэглэгдэхгүй байгаа бүхнээ гэрээсээ гаргаж, их цэвэрлэгээ хий. Энд сонирхуулахад хуучин эд зүйлсээ хаяснаар өөрт тулгарсан таагүй асуудлаас салдаг гэж сэтгэлзүйчид зөвлөдөг юм.

    3. Фэнгшүйд зааснаар огторгуйн хүч нарны цацрагаар дамжин орж ирдэгийг бүү мартаарай. Тиймээс цонхны тавцан дээр юу ч байлгах хэрэггүй. Нарны цацраг чөлөөтэй орж ирэх ёстой.

    4. Шинэ он гарахаас долоо хоногийн өмнө өөртөө жижигхэн тэмдэглэлийн дэвтэр худалдаж ав. Үүн дээрээ 2018 онд биелэх бүхий л мөрөөдлөө жагсаан бичээрэй. Жагсаалтын эхэнд томоохон төлөвлөгөөнүүд, харин араас нь арай “жижиг” мөрөөдлүүдээ бичээрэй.

    5. Эцэст нь өгүүлэхэд, фэнгшүй мэдээж олон талаар тустай. Гэхдээ та энэ бүх зөвлөгөөг дагаж чадахааргүй, таагүй байдалд шинэ жилээ угтсан ч танаас бүх зүйл, тэр тусмаа таны ирээдүй шалтгаална гэдгийг битгий мартаарай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй