Ирэх 2018 онд ОУВС-гийн хөтөлбөрийн нэрээр нэмэгдэж буй долоон төрлийн татвар жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлнэ. Айл өрх бүрт эдийн засгийн өсөлтийн сайн нөлөө очоогүй байхад саар байдлаар татварын нэмэгдлүүд халаас хотыг нь сэгсрэхээр байгаа юм. Татварын зарим төрлийн нэмэгдлүүд айл өрхүүдэд хэрхэн нөлөөлөхийг дараах байдлаар бэлтгэн үзүүлж байна.
Энгийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нийт хэмжээ 23 хувь болон өснө
Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр хуульчилж өгөөд буй. Тодруулбал, нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувь болгон өсгөх юм.
Одоогийн хуулиар ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, ажил олгогч 11 хувь төлж байна. Үүний 7 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд төлөгддөг. Тэгэхээр ирэх онд тэтгэврийн даатгалын шимтгэл 8 хувь болон нэмэгдсэнээр ажил олгогч 12, ажилтан 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөгийн цалинтай ажилтан сард нийгмийн даатгалын шимтгэлдээ 100 мянган төгрөг төлдөг байсан бол ирэх онд 110 мянган төгрөг суутгуулна. Харин ажил олгогчийн төлдөг 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл дахин нэг хувиар өсч, 120 мянган төгрөг төлөх юм. Үндсэндээ ажилтан, ажил олгогч хоёрын нийт төлдөг 21 хувийн татвар 23 болон нэмэгдэж байна. Ингэснээр нэгж ажилтны гар дээрээ авдаг цалингийн хэмжээ энэ оноос буурах юм.
Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчлаад байна. Энэ мөн л нэг нэгжээр өссөн үзүүлэлт юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт