Гацуурыг гэр бүлийн гишүүн бүр чимэглэх хэрэгтэй. Энэ бол шинэ онд бэлдэх тун чухал хэсгийн нэг. Гацуураа засах үеэрээ хоорондоо маргалдаж болохгүй. Гацуурыг дурын өнгөөр чимэглэж болох ч шар өнгийг түлхүү хэрэглээрэй. Мөн мод, арьс, цаас зэрэг байгалийн гаралтай материалаар хийсэн чимэглэл эерэг нөлөө үзүүлдэг.Түүнчлэн дараах билэгдлийн чанартай чимэглэлүүдийг ашиглахыг зөвлөж байна.
• Кофены үр хийсэн жижиг уут Нохой жилд гэр бүлийн таатай уур амьсгалыг дуудна.
• Хөх болон ногоон туузтай хонх гэр бүлд амжилт авчирна.
• Хиймэл цэцэгтэй сагснууд гэр бүлийн материаллаг байдлыг сайжруулна.
Мөн ирэх жил гэр бүлийн аз жаргал, мөнгө, эрүүл мэнд гээд таатай өөрчлөлтүүдээс алиныг нь дуудахаас хамааран гацуураа байрлуулна. Үүний тулд цаасан дээр өрөөний зургийг зурж, өмнөд, баруун, хойд, зүүн зүгийг тэмдэглээд, дараах зөвлөгөөг дагаарай.
Харин өрөөний төв хэсэг эрүүл мэндийг тэтгэдэг тул өвчин, эмгэггүй байхыг хүсвэл өрөөнийхөө голд гацуураа чимээрэй. Ирэх жил танд мөнгө, эрүүл мэнд, найрсаг харилцаа , албан тушаал зэргээс аль нь илүү хэрэгтэй байгааг тодорхойлон, гацуураа засах байрлалаа сонгоорой. Түүнчлэн жилийн билэгдэл амьтныг гэртээ байрлуулахыг зөвлөж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт