Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны 500 сая төгрөгийн супер азтан аравдугаар сарын 22-нд тодорсон. Сугалааны тохирлыг гурван сарын турш холбогдох байгууллагууд шалгасны эцэст өнөөдөр супер азтан шагналаа гардан авлаа. Азтанаар Хан-Уул дүүргийн иргэн Ж.Алтанзул тодорсон бөгөөд нийтдээ 500 гаруй баримт бүртгүүлснээс ийнхүү азтан болж байгаа аж.
Тэрбээр “Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй юм байна. Өнөөдөр л зүүднээсээ сэрж буй мэт санагдаж байна. Их баяртай байна. Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс 3650 төгрөгийн худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо. Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна” гэлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт