БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын оюун ухааны академийн дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөж, хоёр нь Геннисийн номонд амжилтаа бүртгүүлэхээр боллоо.
Уг тэмцээнд Монгол Улсаас олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд оюун ухаанаа сорьсноос дэлхийн таван дээд амжилтыг шинэчилсэн юм. Дэлхийн шилдэг 300 гаруй тамирчин оролцсон тус тэмцээний гурван өдрийн дараах дүнгээр манай тамирчид нас насны ангилалдаа эхний байрт шалгаран шагналын сангийн дийлэнхийг авч, Н.Мөнхшүр 8035 оноогоор тэргүүлж Хятадын тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт