Мэргэжлийн сумо бөхийн Ёкозүнагийн зөвлөлийн хурал өчигдөр болж аварга Харүмафүжи, Таканоива нарын асуудлаар холбогдох хүмүүст шийтгэл оноожээ. Тухайлбал, "Аварга Хакүхо М.Даваажаргалд 1.5 сарын цалингийн торгууль ногдуулахаар болсон байна. Мөн Аварга Какүрюү М.Анандыг сарын цалингаар нь торгох шийдсэн тус тус гаргажээ. Сумогийн Ёкозүна буюу аварга цолтны сарын цалин ойролцоогоор 2 820 000 иен байдаг аж. Энэ нь 60 сая төгрөгтэй тэнцэх юм. Тэгэхээр Хакүхогийн нийт торгууль 90 сая төгрөг, Какүрюү 60 сая төгрөгийн торгуулийн төлөх аж.
Харин Сумогийн холбооны ерөнхийлөгч өөрийн биеийг “Удирдлагын хувьд алдаа гаргаж, шуугиант асуудлыг шийдэхдээ удсан ” хэмээн үзэж өөрийн 3 сарын цалингаа холбоондоо буцааж өгнө хэмээн мэдэгдлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт