ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2017 оны хамгийн муу нууц үгээр “123456” тав дахь жилдээ дахин тодорчээ

    Мэдээллийн аюулгүй байдлын SplashData компанийн мэргэжилтнүүд 2017 оны хамгийн муу 25 “нууц үг”-ийг тодруулжээ. Энэ жил “123456” гэсэн нууц үг шилдгээр шалгарсан нь 2013 оноос хойш тав дахь жилдээ шалгарсан үзүүлэлт юм. Харин дэд байранд дөрвөн жил дараалан хоёрдугаарт орсон “password” гэх нууц үг оржээ.

    Оны хамгийн сул 25 нууц үгсийн жагсаалтад дээрх хоёрын хосолмол хувилбарууд нийт 23 байрыг нь эзэлсэн байна. Эхний тавд дээрх хоёрын араас “12345678”, “qwerty”, “12345” гэсэн нууц үгнүүд оржээ.

    Жагсаалтыг гаргасан компани мэдээлэхдээ “хүмүүсийн бараг 10 хувь нь жагсаалтад орсон 25 нууц үгний ядаж нэгийг нь хэрэглэж байна” гэсэн бол бараг 3 хувь нь дан ганц “123456” гэх нууц үгийг хэрэглэдэг болохыг тогтоосон байна.

    Хамгийн муу нууц үгсийг тодруулахдаа голдуу Хойд Америк, Баруун Европын хэрэглэгчдийн мэдээллийг ашиглажээ. Ийм жагсаалтыг гаргах болсон шалтгаан нь хүмүүсийг мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарал тавьдаг болгох зорилготой гэж тус компанийн гүйцэтгэх захирал Морган Слэйн хэлж байна.

    2017 оны хамгийн муу 25 нууц үг:

    • 123456 (2016 онд бас тэргүүлсэн) 
    • password (байраа хадгалсан) 
    • 12345678 (нэг байр дэвшсэн) 
    • qwerty (хоёр байр дэвшсэн) 
    • 12345 (хоёр байр доошилсон) 
    • 123456789 (шинээр орж ирсэн) 
    • letmein (шинээр орж ирсэн) 
    • 1234567 (байраа хадгалсан) 
    • football (дөрвөн байр доошилсон) 
    • iloveyou (шинээр орж ирсэн) 
    • admin (дөрвөн байр дээшилсэн) 
    • welcome (байраа хадгалсан) 
    • monkey (шинээр орж ирсэн) 
    • login (гурван байр доошилсон) 
    • abc123 (нэг байр доошилсон) 
    • starwars (шинээр орж ирсэн) 
    • 123123 (шинээр орж ирсэн) 
    • dragon (нэг байр дэвшсэн) 
    • passw0rd (нэг байр доошилсон) 
    • master (нэг байр дэвшсэн) 
    • hello (шинээр орж ирсэн) 
    • freedom (шинээр орж ирсэн) 
    • whatever (шинээр орж ирсэн) 
    • qazwsx (шинээр орж ирсэн) 
    • trustno1 (шинээр орж ирсэн)

    Эх сурвалж: Independent

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй