ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална

    Маргааш буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болно. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдсэний дагуу маргаашаас эхлэн хөнгөлөлттэй эм авахын тулд дугаарлах хэрэггүй болж байна. Даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр авах эрхтэй.

    Эрүүл мэндийн даатгалаа төлсөн даатгуулагч уг жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

    Уг хөнгөлөлтийг ахмадууд болон бага насны хүүхэдтэй эхчүүд голдуу эдэлдэг. Хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалдаг, төсөв нь хязгаарлагдмал тул иргэд өглөөнөөс эхлэн урт дараалалд зогсож эмээ авдгийг таслан зогсоож, хүссэн үед хөнгөлөлттэй эмээ авах боломжоор хангаж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй