ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хиймэл оюуны тусламжтайгаар хэнийг ч порно кинонд тоглуулах боломжтой болжээ

    Америкчууд голлон ашигладаг Reddit сошиал сүлжээний “deepfakes” гэх нэртэй хэрэглэгч саяхан хиймэл оюунд суурилсан нүүр солих алгоритм зохион бүтээжээ. Өөрөөр хэлбэл видео дүрсэнд гарч байгаа хүний нүүрийг өөр хэний ч нүүрээр солих боломжтой болсон гэсэн үг.

    Тэр одоогоор “Wonder Woman” киноны гол дүрийн жүжигчин Галь Гадот, поп од Тэйлор Свифт, жүжигчин Эмма Уатсон, Скарлет Иоханссон зэрэг олны танил бүсгүйчүүдийг насанд хүрэгчдэд зориулсан киноны баатар болгоод байна.

    Дараах видео дүрсэнд Галь Гадотын нүүрийг оруулсан байгаа нь:

    Одоохондоо энэ алгоритм нь хангалттай сайн болоогүй байгаа ч баргийн хүнийг үнэмшүүлэхээр хуурамч видео дүрсийг бүтээж чадаж байгаа юм. “Machine learning” буюу машин өөрөө бие дааж суралцах технологид суурилсан тул цаашдаа улам сайжрах нь тодорхой. Google компанийн нээлттэй программын кодыг ашиглаж бүтээсэн иймэрхүү системийг хиймэл оюуны чиглэлд ажилладаг ямар ч мэргэжилтэн боловсруулж болохоор байна.

    Нүүр солигч машин нь YouTube, Google Images үйлчилгээнүүдээс тухайн хүний нүүрний төрөл бүрийн хувирлыг олж цуглуулсан мэдлэг, мэдээлэл дээрээ үндэслэн ийнхүү дурын видео дүрсэнд оруулж чаддаг юм.

    Энгийн хэрэглээнд зориулагдсан дундаас дээш график хүчин чадалтай компьютерийг ашиглан хэдхэн цагийн дотор ийм дүрс бүтээж болох бол хүчин чадал муутай компьютерт цөөн хэдэн өдрийн ажил болох аж.

    Эх сурвалж: TheNextWeb

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй