ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төрийн албан хаагчдад олгох 300 мянгыг энэ сардаа багтаан шилжүүлнэ

    “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Тус тогтоолын төсөлд төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж болгож 300 мянган төгрөг олгохоор тусгасан билээ.

    Энэ оны улсын төсвийг тодотгохдоо нийт төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн, багш нарт 500 мянган төгрөгийн  урамшуулал олгох саналыг Засгийн газар гаргасныг УИХ-ын дийлэнх гишүүн дэмжсэн юм.

    Энэхүү урамшуулалд улсын төсвөөс нийт 55 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Сангийн яам нийслэл, аймгуудын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлээд байгаа аж. Эдгээр хэлтэс харьяа төрийн байгууллагууд руугаа нэг удаагийн урамшууллыг энэ сард багтаан шилжүүлэх юм байна

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй