Бизнес эрхлэгчдийг дэмжих "Шарк танк" нэвтрүүлэг өнгөрөгч амралтын өдрөөр энэ улирлын сүүлийн дугаараа хүргэсэн билээ. Тус дугаарын эхний оролцогч Т.Одончимэг "Савхин бээлийний шинэлэг загвар" буюу хумстай савхин бээлийг шаркуудад танилцуулсан нь цахим ертөнцөд багагүй шуугиан тарьж, "Хамгийн хөгжилтэй бизнес санаа"-гаар хүртэл тодроод авсан юм.
Тэгвэл дэлхийд алдартай "Givenchy" брэнд Т.Одончимэгийн санаачлаад буй уг загвартай адил бээлий үйлдвэрлэж гаргадаг аж. Т.Одончимэгийн бээлий зөвхөн өвөл өмсөх зориулалттай бол "Givenchy" брэндийн уг бүтээгдэхүүн бүх улиралд өмсөж болдгоороо онцлог аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт