Өвлийн улиралд таны машин ердийн үеэс илүү шатахуун хэрэглэж байна уу? Тэгвэл жолооч та дараах зөвлөгөөг байнга биелүүлж шатахуунаа 30 хүртэл хувиар хэмнэх боломжтой шүү.
1. Бага хаазаар хөдөлгөөнөө эхлүүл
Та намуухан бага хаазаар хөдөлгөөнөө эхлэх нь аюулгүй бөгөөд шатахууны хэмнэлтийг бий болгодог. Ойролцоогоор 20 км/ц хурдыг 5 секүндэд авахаар хөдөлгөөнийг аажуухан эхлүүлнэ үү. Ингэснээр та шатахуун зарцуулалтаа 11%-иар хэмнэнэ.
2. Огцом хурд авч, огцом хурд хассан жолоодлогоос татгалз
Хурдны өөрчлөлт ихтэй жолоодлого нь хотын гаднах замд шатахуун зарцуулалтыг ойролцоогоор 6% -иар ихэсгэдэг. Урдаа явж буй машины зайг хянаж, хоорондын зайг хангалттай барьж огцом хурд хассан болон огцом хурд нэмсэн жолоодлого хийхгүй байхыг хичээгээрэй.
3. Хаазнаас хөлөө салгах
Хөдөлгүүрийн тормосыг тогтмол ашигласнаар хөдөлгүүрт шаардагдах шатахууны хэмжээ буурч шатахуун зарцуулалт багасна. Энэ үйлдлээр та, шатахуун зарцуулалтаа 2%-иар бууруулах болно.
4. Air Condition-ы хэрэглээгээ багасгах
Гадаа +25C хэмээс бага дулаантай үед эйр кондишн хэрэглэхэд ойролцоогоор 12%-иар шатахуун зарцуулалт нэмэгддэг байна. Зуны халуунд гадна орчны температурт тохируулан кондишны хүйтнээр үлээлгээх хэмийг байнга тохируулж байгаарай.
5. Асаалттай (нормальдаж) удаан зогсохгүй байх
Хүн хүлээх, ачаа буулгах үедээ автомашинаа унтрааж байгаарай. Автомашин 10 минут асаалттай зогсоход ойролцоогоор 130мл шатахуун зарцуулагддаг.
6. Автомашинаа халаах хугацааг тааруулаарай
5 минут халаахад ойролцоогоор 160мл түлш зарцуулагддаг байна. Автомашиныг халаасны дараа хөдөлгөөнийг эхлүүлэх нь хөдөлгөөнд оролцох үеийн шатахуун зарцуулалтыг сайжруулдаг ч автомашинаа халааж удаан зогсох нь шатахууны нийт зарцуулалтад сөргөөр нөлөөлнө.
7. Дугуйн хийн даралтыг тогтмол шалгаж байх
Хэвийн хэмжээнээс 50 kPa даралт бага байх нь хотын замд 2.5%, орон нутгийн замд 4.3%, хурдны замд 4.8% илүү шатахуун зарцуулна. Дугуйн хийн даралт бага байх нь шатахуун зарцуулалтад маш ихээр нөлөөлдөг. Дугуйн даралтыг зохистой хэмжээнд үйлдвэрлэгчээс заасан стандартынх нь дагуу байлгах нь шатахуун хэмнэх хамгийн үр дүнтэй арга юм. Үйлдвэрлэгчийн дугуйн хийний хэмжээтэй мэдээллийг та жолоочийн хаалганы талын суудлын хажуунас уншиж болно.
8. Шаардлагагүй ачаа ачихгүй байх
Шаардлагагүй, илүү ачаа тээвэрлэн явах нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг учир илүү ачаагаа буулгана уу. 100 кг шаардлагагүй ачаанаас болж ойролцоогоор 3% илүү шатахуун зарцуулна.
9. Замын Хөдөлгөөний дүрмээ биелүүл
Дунджаар 40 км/ц хурдтай явж байсан автомашины хурд 20 км/ц болоход шатахуун зарцуулалт 31% нэмэгдэнэ. Замын хөдөлгөөнд дүрмийн бус соёлгүй оролцох мөн бусдын хөдөлгөөнд саад учруулах газар автомашинаа байрлуулснаар түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болж шатахууны илүү зарцуулалт бий болгоно.
Эрхэм жолооч та эдгээр зөвлөгөөг жолоодлого хийх болгондоо ягштал биелүүлж чадвал шатахуун зарцуулалтыг 20-30% хүртэл хэмнэх боломжтой юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт