ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эцэг эхчүүдийн анхааралд: Иштэй чихрийг бэлгэнд өгөхөөс татгалзаарай

    Хүүхдүүдийн нар гардаг цөөхөн баярын нэг бол шинэ жилийн баяр. Гэвч хүүхдүүдийг баярлуулдаг бэлэг эргээд хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл шинэ жилийн бэлгэндээ ямар чихэр сонгох талаар шүдний эмч зөвлөж байна.

    1.Хүүхдэдээ зөөлөн, хурдан идэх чихэр сонго

    • Та хүүхдийнхээ бэлгэнд аль болох зөөлөн, хурдан идэх чихрийг сонгоорой. Хатуу чихэр, иштэйф чихрээс аль болох татгалзах хэрэгтэй. Учир нь хатуу чихэр нь аманд удаан уусч шүд хорхойтох гол хүчин зүйл болдог байна.
    • Мөн хийжүүлсэн ундаанаас татгалзаарай. Цэвэр жүүсийг сонгох нь илүү дээр боловч нэг дор их хэмжээгээр уулгаж болохгүй.

    2.Хатуу чихрийг хүлхэж идэж болохгүй

    Шүдний нян бактери чихэрлэг зүйлээр хооллоод хүчил болгож ялгаруулдаг. Ингэхээр шүдэнд хүчил наалддаг. Энэ хүчлийг шүд хамгийн ихдээ 30 минут тэсвэрлэдэг. Үүнээс шүд сийрэгжиж эхэлдэг. Гучин минут доторх хүчлийг шүд тэсвэрлэж цоорох аюулгүй. Харин гучин минутаас илүү үйлчилсэн сийрэгжилтийг нөхөн сэргээж чаддаггүй цооролт үүсдэг. Тэгэхээр хатуу чихрийг хүлхэж идэх нь буруу. Иштэй чихрийг бол хүлхэж идэхээс өөр арга байдаггүй. Тиймээс энэ нь шүдэнд хамгийн хортой зүйл.

    Хүүхдэдээ чихэр өгөх бол нэг дор идүүлэх хэрэгтэй. Мөн долоо хоногийн нэг өдрийг чихэр иддэг өдөр болгох нь зүйтэй. Ойр ойрхон чихэр идэх нь шүдэнд муугаас гадна дархлааг сулруулж байдаг аж.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй