Олон улсын сэтгүүлч О.Оюунцэцэг энэ оны гуравдугаар сард өөрийн нэрийн товчлол болох “OOGII” брэндээ үүсгэн байгуулж, могойн болон үхрийн ширээр цүнх, гутал үйлдвэрлэж эхэлсэн. “OOGII” брэнд есдүгээр сард салбар дэлгүүрээ арлын Япон Улсад нээсэн юм. Түүний брэнд Австралид хөлөө олж, цахим сүлжээгээр дэлхийн өнцөг булан бүрт зарагдсаар байна.
Тэгвэл тус брэнд өнгөрсөн 9 сарын хугацаанд нэг сая ам.доллараар үнэлэгдэх олон улсын бизнес болж чаджээ. Сэтгүүлч О.Оюунцэцэгийн хувьд өдгөө Австрали улсад тав дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа. Австралийн телевизээс ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрбээр тун удахгүй эх орондоо нэрийн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт