ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.БАТ-ЭРДЭНЭ: УИХ-д 4 удаа сонгогдоход миний өрөөний хаалганы өнгө өөрчлөгдөөгүй

    УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны улсын төсвийн зарлагын "үрэлгэн" хэмээн тодорхойлж, хэсэгчлэн хориг тавьсан юм. 

    Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

    " Танилцуулга үзэхээр Төсвийн алдагдал 2017 онд ДНБ 14.3 хувь, 2018 оны алдагдлыг 9.2 хувьд хүргэж тооцсон байна. Үүнийг хэрхэн тооцсон вэ? Төсвийн үр ашиггүй зарлага тооцсон зүйл байгаа юу? 192 тэрбум төгрөгийн онц шаардлагагүй тоног төхөөрөмж авахаар үнэхээр тусгасан юмуу? Ойрын жишээ л хэлэхэд би төрийн ордны дөрвөн давхрын зүүн жигүүрт өрөөндөө 4 удаа сонгогдож сууж байна. Ганц удаа засвар хийлгээгүй. Миний өрөөний хаалга ганцаараа бор байгаа. харин миний эргэн тойрны өрөө 4 жилд 4 удаа засвар хийлгэж байна.  Ингэх шаардлага байдаг юмуу? Яам, агентлагууд чинь ийм үрэлгэн байж болохгүй шүү дээ" хэмээн асуулт асуусан юм.

    Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЕТГ-ын дарга З.Энхболд нар хариулт өглөө. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй