БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн монгол иргэд эх орондоо хяналтад орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрдлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Солонгос улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Квон Деок Чёлтой уулзах үеэр энэ талаар ярилцаж, шийдвэрлэсэн байна.
Нэг иргэн гадаадад улсад мэс засал хийлгэхэд багадаа 2-3 удаа тухайн улс руу явж мэс заслын дараах хяналтад орж, эмчилгээ хийлгэдэг. Энэ нь тухайн иргэнд санхүүгийн дарамт болдгоос гадна цаг хугацаа алддаг байна. Иймээс тун удахгүй тус улсыг зорьж, эмчилгээ хийлгэcэн иргэд эмчилгээний дараах хяналтыг монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийлгэдэг болох юм.
Ингэснээр тухайн иргэн хагалгааны дараа дахин явалгүй эх орондоо нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт