ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Япон докторын 105 насалсан нууц

    Японы анагаах ухаанд үнэмлэхүй хувь нэмэр оруулж, Япончуудыг дэлхийн хамгийн урт насалдаг ард түмэн болгоход хамгийн их нөлөөлсөн хүмүүсийн нэг гэгддэг доктор Шигеаки Хинохара үргэлж сургаж, өөрөө ч түүнийгээ биелүүлдэг нэгэн байжээ. Сэнт Люкийн Олон улсын Эмнэлгийн хүндэт ерөнхийлөгч, эмч мэргэжилтэй тэрээр Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ урт наслахыг хүсэж байвал тэтгэвэрт гарч болохгүй. Хэрвээ шаардлагатай бол 65 наснаас бүр хойно л тэтгэвэрт гарах хэрэгтэй” гэжээ.

    Сайн идэж, хангалттай унтаж байгаа эсэхдээ санаа зовохын оронд, сайхан зугаац

     “Бид үргэлж хүүхэд ахуй насаа дурсдаг. Аз жаргалтай, унтах идэхээ умартсан тэр үедээ бид жаргалтай байсан. Тиймээс насанд хүрсэн ч гэсэн үүнийгээ хадгалж байх нь чухал гэж би боддог. Өдрийн хоол, унтлагын цаг гэж биеэ зовоох шаардлагагүй”

    Удаан амьдармаар байвал, жингийн илүүдэлтэй байж болохгүй

    “Би өглөөний цайндаа аяга кофе, аяга сүү, бага зэрэг оливийн тостой жүржийн шүүс уудаг. Оливийн тос артерийн судсыг хэвийн байлгаж, арьсыг эрүүл байлгадаг тустай. Өдрийн хоолондоо би аяга сүү, хэдэн жигнэмэгтэй иддэг. Хэрвээ ажил ихтэй байвал бүр юу ч иддэггүй. Үргэлж ажилдаа төвлөрч байдаг учраас өлсөж байсангүй. Оройн хоолондоо ногоо, бага зэрэг загас, будаатай иднэ. Долоо хоногтоо хоёр удаа 100 грамм мах иддэг”

    Эмчийнхээ хэлсэн бүхнийг сохроор дагах хэрэггүй

    “Хэрвээ эмч таныг шинжилгээ өгч, мэс засалд орох хэрэгтэй гэвэл өөрөөс нь асуу. Эхнэр, хүүхдээ байсан бол бас л ингэж зөвлөх байсан уу, гэж. Эмч нар бүх өвчнийг анагааж чадахгүй шүү дээ. Тийм байтал хэрэгцээгүй мэс заслаар өөрийгөө зовоох хэрэг байна уу? Харин ч хөгжим, амьтнаар эмчилгээ хийх нь ихэнх эмчийн төсөөлж чадахаас ч илүү үр дүнтэй”

    Өвчнөө даван туулж, баяр хөөрийг мэдэр

     “Өвдөлт гэдэг үл ойлгогдох зүйл. Зугаатай байх нь өвчнөө мартах хамгийн шилдэг арга юм. Хэрвээ хүүхдийн шүд өвдөж байвал хамт тогло, дорхноо л шүд өвдөж байсныг мартана. Эмнэлгүүдэд өвчтөний энгийн хэрэгцээг хангах тэмүүлэл байх хэрэгтэй. Бид бүгд л зугаацахыг хүсдэг. Сэнт Люкийн эмнэлэгт бид хөгжим, амьтны эмчилгээ болон урлагийн анги хүртэл хичээллүүлж байна”

    Үргэлж шатаар алхаж бай.

     “Би булчингаа хөдөлгөж байхын тулд байнга шат алгасаж алхдаг”

    1941 оноос эхлэн Сэнт Люкийн эмнэлэгт ажиллах болсон доктор Шигеаки Хинохара 2017 оны долдугаар сарын 18-ны өдөр 105 настайдаа хорвоог орхижээ.

    Эх сурвалж: BusinessInsider

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй