ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    НӨАТ-ын 2 хувийг хэзээ буцаан олгох вэ?

    Иргэд НӨАТ-ын баримт бүртгүүлснээр үнийн дүнгийнх нь 2 хувийг буцаан авдаг. Хуульд зааснаар 2018 оны эхний улиралд багтаж урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна. Мөн иргэдийн бүртгүүлсэн баримтыг ААН “илгээгээгүй” гэсэн бичиг гардаг. Тэгвэл хуульд аж ахуйн нэгж 72 цагийн дотор илгээх үүрэгтэй. Хэрэв илгээгээгүй гэж гарсан тохиолдолд баримтаа устгаад дахин оруулснаар автоматаар баталгааждаг байна. Харин дахиж оруулахад уг байдал хэвээр байвал 1800-1288 дугаар руу залгаж НӨАТ-ын сугалааны дугаараар шалтгааныг тодруулах боломжтой аж. 

    Түүнчлэн иргэд орон сууц худалдан авсан тохиолдолд төлбөрийн баримтаа баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Орон сууц анх удаа худалдан авч буй хүнд НӨАТ-ын тухай хуулинд зааснаар сугалаанд оролцох, НӨАТ-ын 2 хувийг буцаан авах болон ХХОАТ-ын хуулиар хөнгөлөлт эдлэх боломж бүрддэг учраас төлбөрийн баримтаа заавал авах хэрэгтэй юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй