ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дараах 4 аминдэмийн дутагдал толгой өвдөхөд хүргэдэг

    Толгойн өвчний нэг хэлбэр болох мигрень нь тэвчихийн аргагүй өвдөлттэй, хамаг тамир тэнхээг барчихдаг бөгөөд бараг ихэнх өвчний үед илэрдэг гэж хэлж болно.

    Дэлхийн хүн амын 6 хүн тутмын нэг нь мигреньтэй гэсэн судалгаа байдаг. Мигрений үед хүний толгой таллаж лугшиж өвддөг бөгөөд энэ нь сэтгэл санаа тогтворгүй эсвэл стресс ихтэй хүнд илүүтэй ажиглагддаг.

    Толгой өвдөх шалтгаан

    Мигрень буюу толгойн өвдөлт нь удамшил, хүйсийн байдал /эмэгтэйчүүд ихэнхдээ өвддөг/, амьдралын буруу хэв маяг, түүнчлэн сэтгэл санааны байдал зэргээс шалтгаалан үүсдэг. Мигрень нь наснаас хамаардаг бөгөөд залуу хүмүүст уг өвчин нь өсвөр наснаас эхлэн үзэгдэж, харин өтөл насанд дарагддаг хэмээн эмч нар үздэг.

    Тэгвэл мигренээр өвдөхгүйн тулд хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Учир нь үүнд хооллолт чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Бие организмд дараах элементүүд дутагдсанаар толгойн өвдөлтийг 4 дахин ихэсгэдэг гэж үздэг.

    Дараах аминдэм дутагдсанаар толгой өвдөх шалтгаан болдог

    1.Фолийн хүчил ба В12 аминдэм

    Эдгээр бодисууд хүний биед дутагдсанаар хүн огцом уур, уцаартай болдог. Цаашилбал стресст ч их өртдөг. Харамсалтай нь бид толгойныхоо өвдөлтийг намдаахын тулд найрлагандаа аспирин агуулсан эм бэлдмэлийг хоол шиг л хэрэглэдэг. Харин уг эм бэлдмэл нь бие организм дахь фолийн хүчил болон В12 аминдэмийн агууламжийг хэд дахин багасгаж байдаг.

    Бууцай нь фолийн хүчлээр баялаг бөгөөд фолийн хүчлийн “аварга” гэсэн ч болно. Мөн брокколи, авокадо, лууван, хулуу зэрэгт фолийн хүчил агуулагддаг. Харин В12 амин дэм нь шувууны өндгөнд ихээр агуулагддаг.

    2.Зэс ба төмөр

    Ялангуяа эмэгтэйчүүд зэс ба төмрөө ихээр алддаг бөгөөд энэ нь эргээд цус багадалт, даралт багасах, мигрень, сэтгэл гутрал зэрэг өвчний эх үүсвэр болдог. Тэгвэл вандуй, самар, ямааны бяслаг, авокадо зэрэг нь зэсээр баялаг бол яншуй, салат навч, үр тариа, гүнжидийн үр, элэг, далайн байцааг тогтмол хэрэглэснээр төмрөө нөхөж авах боломжтой юм.

    3.В6 аминдэм

    В6 аминдэмийн дутагдал нь судасны өвчлөл үүсэх үндсэн шалтгаан болдог. Уг аминдэм нь вандуй, элэг, шинэхэн ногоо болон үр тарианд ихээр агуулагддаг. Хэрэв тархи толгой, мэдрэл, зүрх, судсаа эрүүл байлгахыг хүсч байгаа л бол та дээрх хүнсийг түлхүү хэрэглээрэй.

    4.Д аминдэм

    Д аминдэм нь нарны туяаны нөлөөгөөр бидний биенд байгалийн замаар нийлэгжиж байдаг. Өвлийн улиралд түүнийг хоол хүнснээс нөхөн авч болно. Өндөг, шош, элэг, далайн гаралтай бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүнд бодисын солилцоонд оролцдог энэ чухал элемент нь илүүтэй агуулагддаг.

    Эдгээрээс гадна зөв хооллох, спортоор хичээллэх, цэвэр агаарт зугаалах зэрэг нь мигрений өвдөлтийг намдааж, давтамжийг бууруулж байдаг. Аль болох стрессээс хол байж, өөрийгөө тайван байлгахыг зөвлөж байна.

    Эх сурвалж: www.fithacker.ru

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй