Баянзүрх дүүргийн 28-р хороонд иргэн Ш.Нарантуяа 2005 онд нүүн иржээ. Анх нүүж ирэхэд гудамж нь шавар, шавхайгаар дүүрсэн, хог хаягдалдаа дарагдсан, явган битгий хэл автомашинаар явахад ч хүндрэлтэй байж. Энэ асуудлыг шийдэхийн тулд хороо, дүүргээс авахуулаад бүхий л шатны байгууллагаар явсан ч амжилт олоогүй байна. Олон жил хөөцөлдсөний эцэст Ш.Нарантуяа өөрөө санаачлага гарган 2014 онд өөрийн амьдардаг гудамжныхаа 40 өрхийг нэгтгэж “Хуримтлалын бүлэг” үүсгэн байгуулжээ.
Тэд, хуримтлуулсан мөнгөөрөө гудамжиндаа явган хүний зам тавиулсан байна.Ш.Нарантуяагийн байгуулсан бүлгийн үйл ажиллагааг ойр хавийн иргэд сайшааж, түүнээр зааварчлуулан мөн адил “Хуримтлалын бүлэг” байгуулж эхэлсэн аж. Ингэсээр ойр орчмын 200 гаруй өрхийг нэгтгэсэн 10 бүлэг бий болсон байна.
Сайн дураар эвлэн нэгдсэн иргэдийн 10 бүлэг нэгдэн “Газар өмчлөгчдийн холбоо” ТББ-ыг байгуулсан аж. Тэд төрийн бус байгууллагаараа дамжуулан дүүргийнхээ “Хөгжлийн төв”-тэй хамтран төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан өөрсдийн гудамжиндаа сайжруулсан шороон зам тавиулсан төдийгүй гудамж замаа камержуулж, гэрэлтүүлэг тавиулан иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байна.
Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт